Эрх зөрчигдсөн хүмүүсийн эрхийг сэргээлгэхээр шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаад байна

Эрх зөрчигдсөн хүмүүсийн эрхийг сэргээлгэхээр шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаад байнаХүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны эхний хагас жилд 2 төлөөлөн нэхэмжлэл гаргасан бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Мөн өмнөх оны үлдэгдэл 1 төлөөлөн нэхэмжлэлийн шүүх хурал болж бүрэн шийдвэрлэгдсэн байна.

1. Комиссоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Д.Мөнх-Эрдэнэд хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 238,227,592 төгрөг нөхөн төлүүлэхээр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1/625 дугаартай албан бичгээр төлөөлөн нэхэмжлэл гаргасан. Комисс анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор 9,636,700 төгрөгийг хангаж, 228,590,892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2017 оны 9, 10 дугаар сард 48 хяналт шалгалтыг хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны 9, 10 дугаар сард үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу  42 обьектод, нийт 48 хяналт шалгалт хийлээ. Хүний эрхийн хяналт шалгалтад Хилийн мэргэжлийн алба, Мэргэжлийн хяналтын орон нутаг дахь хэлтэс, ШШГЕГ-ын харьяа төвлөрсөн хорих анги, цагдан хорих байр, аймгууд дахь Цагдаагийн газрын харьяа захиргааны журмаар саатуулах байр, эрүүлжүүлэх байрууд зэрэг хамрагдсан байна. 

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны эхний хагас жилд хийсэн хяналт шалгалтын тойм мэдээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2017 оны эхний хагас жилд хийсэн хяналт шалгалтын тойм мэдээКомисс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нийт 50 хяналт шалгалт хийсэн байна.

Зорилго

Шалгалт хийсэн обьект

Тоо

Авсан арга хэмжээ

 

Мэдээллийн дагуу

ШШГЕГ-ын харьяа Хорих 409, 425 дугаар анги

2

Өнөр бүл хүүхдийн төв

1

 

2017 оны Комиссын төлөвлөгөөнд тусгасны дагуу

ШШГЕГ-ын харьяа Хорих 433, 435, 445, 457, 423, 413 анги

6

Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй шалтгаан, нөхцлийг арилгуулахаар ЗӨВЛӨМЖ, илэрсэн

зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох албан тушаалтанд тус тус ШААРДЛАГА хүргүүлж хуулийн хугацаанд хариу ирүүлсэн байна.

 

Цагдан хорих байр /орон нутаг/

17

Баривчлах, саатуулах байр /орон нутаг/

15

 

 

Төлөвлөгөөт

Төрийн байгууллага, ТӨХК /Хилийн МХГ, Нисэх/

3

Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилт /Ховд/

1

Гомдлын дагуу

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг

5

Нийт

50


Гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа (2001-2017 он)

Комисс 2001-2017 оны эхний 10 сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас  нийт 5342 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд өмнөх жилүүдэд дунджаар 200 орчим гомдол хүлээн авч, шалгаж шийдвэрлэж байсан бол сүүлийн 5 жилийн байдлаар жилд дунджаар хүлээн авч, шийдвэрлэсэн гомдлын тоо жилд дунджаар 600 орчим болж 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа (2001-2017 он)

Гомдол шийдвэрлэх үйл явц

Комисс гомдлыг албан ёсоор хүлээн авсны дараа гомдлыг шалгах ажиллагаа эхэлдэг. Хуулийн дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэх үндсэн дээр шалгах ажиллагааг төлөвлөж явуулах ёстой. Нэмэлт судалгаа, шалгалт хийх шаардлагатай бол хугацааг Комиссын дарга 60 хүртэл хоногоор сунгаж болно. Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь хуульд заасан дээрх хугацаанд гомдлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Комисст гомдлыг дараах ерөнхий процессын дагуу шийдвэрлэнэ. Гомдол шийдвэрлэх үйл явц тус бүрээр тайлбарлавал,

 

 

 

 

1. Гомдол хүлээн авах, бүртгэх:

  • Комисст ирсэн гомдлыг бичиг хэрэг хариуцсан ажилтан бүртгэнэ.
  • Ирүүлсэн гомдлыг Комиссын гишүүн хүлээн авч, хянан үзнэ.
  • Хэрэв гомдол хуульд заасан шаардлагыг хангаагүй бол гомдлыг хүлээн авахаас татгалзна. Мөн эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааны талаарх гомдлыг харъяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болно.
  • Түүнчлэн гомдол гаргагчид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар ямар эрх, үүрэгтэй болохыг тайлбарлаж өгч болно.
2. Гомдлын мөрөөр шалгалт хийх:
Комиссын гишүүн гомдлыг хүлээн авч, хянан үзээд шаардлагатай гэж үзвэл шалгалт хийнэ. Комиссын гишүүн гомдлын мөрөөр шалгалт хийхдээ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
  • Гомдол гаргагч, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүнээс гомдлын талаар бичгээр тайлбар авч болно. Хэрвээ гомдол гаргагч нь бичиг үсэг мэдэхгүй бол амаар тайлбар авч, энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
  • Гомдолтой холбогдолтой асуудлаар аль ч аж ахуйн нэгж, байгууллагад саадгүй нэвтрэн орж, түүний хурал, зөвлөлгөөнд оролцох, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзаж болно.
  • Шаардлагатай нотлох баримт, албан бичиг, мэдээллийг байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцаж болно.
  • Тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд зохих байгууллагын шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулна.
  • Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулна.
  • Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох хуульд заасан журмын дагуу төр, байгууллага, хувь хүний нууцтай танилцана.

3. Комиссын гишүүн гомдлыг шийдвэрлэхдээ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулна.
  • Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавина.
  • Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн үйл ажиллагаагаа зогсоохыг байгууллага, албан тушаалтнаас шаардана.
  • Талуудыг эвлэрүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж болно.
  • Гомдол үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргагчид буцаах арга хэмжээ авч болно.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК